Монголын ГАРЕНА-чидийн дийлэнх хэсгийг арван жилийхэн, 20 шүргэж яваа залуучууд эзэлдэг. Эдгээр залуучууд хүүхдүүд маань ёс суртахууны хувьд тийм их доголдолтой юмуу эсхүл бие биенийхээ царайг харж байгаа биш гээд нэг нэгнийхээ дээр гарах гэж элдвээр харааж зүхэцгээдэг. Энэ байдал бидэнд нэгэнтээ дасал болсонд гүнээ харамсаж байна. Ийм зүйл бичиж байгаа намайг хараалын үг хэрэглэдэггүй гэж бүү бодоорой. Гэхдээ одооноос энэ муухай зуршил болсон зүйлийг хаянаа. Ахиж чат болон тоглож байх үедээ хараалын үг нэгийг ч хэрэглэхгүй ээ. Кланыхан маань надтай нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монголын гарена сонирхогч бүх GAMER-үүдээ бидэнтэй нэгдээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүснэм.Хараалын үг хэнд юунд хэрэгтэй юм. Тийм зүйл бичлээ гээд бие биенээ дарна гэж хэзээ ч байхгүй ээ. Цөөхөн хэдхэн МОНГОЛЧУУД минь ядаж тоглож байхдаа эвтэй байцгаая. Энэ бол зүгээр л ТОГЛООМ гэдгийг байнга санаарай.
Бидэнд тулгамдаад байгаа 2-дох асуудал мөнөөх garena-HACK . Ер нь эндээс л хараалын үг хэрүүл маргаан гардым шиг ээ. Олон төрлийн хак байгаа ч бидэнд хамгийн их гайтай нь энэ 2 Map hack , Drop hack. Савдагдаж явахад тань гэв гэнэт харанхуйгаас сум оновол, нээх гоё тоглож байхад учиргүй гарвал (DROP-лүүлж) та яахуу. Хэний ч уур хүрнэ. Энэ үед та хактай гээд хэлээд нөгөөдөх нь уучлаарай би хактай гэж хэлнэ гэж бодоо ХАХА том индүүрч байна. Хактай хүмүүс бүгдээрээл юун хак чи өөрөө хак гэж гэмгүй нэгний дүр гаргадаг. Энэ бол ямарч амьтанд байх биеэ хамгаалах арга нь. Тиймээс танд одоо 2 сонголт байна ХАК-тангуудын эгнээнд элсэх эсхүл ХАК-тай юм шиг PRO тоглодог болох. Би лав эхнийхийг нь сонголоо. PRO болтлоо хэзээ ч юм хэхэ. Хакыг бас хактай хүмүүсээс урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглаж байгаа юм шүү дээ.
Бичээд байвал их зүйл бий. Гэхдээ нуршаад яахав ингээд дуусгая. Дараагийн удаа илүү гэгээлэг зүйл бичих болноо.
Санал бодлоо хуваалцсан: Lonetonn (Orga)

0 Сэтгэгдэл:
Post a Comment